Зогсоолын төлбөрийн доод хэмжээг шинэчлэн тогтоов

 Зогсоолын төлбөрийн доод хэмжээг шинэчлэн тогтоов

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар мөн Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм. Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ.  Тиймээс иргэд сул зогсоол хайж үргүй зорчилт хийх, зориулалтын бус газарт авто машинаа байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэргээр ачааллыг үүсгэдэг. Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн мөнгөөр бус авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар автозамын сүлжээний өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн танилцууллаа. 

Иймээс зогсоолын төлбөрийн доод хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоох саналыг танилцуулав. Үүнд: 

Цаг 0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/2 дахь цаг 3 дахь цаг 4 дэх цаг4 дэх цагаас хойш 
Үнэ тариф ₮ 1000150020004500Цаг тутам 4500

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг дүгнэлтээ танилцуулсан. Тус намын бүлэг энэхүү саналыг дэмжиж байгаа бөгөөд гагцхүү зогсоол ашигласны доод хэмжээний дүнг анхааралдаа авч, нухацтай хэлэлцэхийг тодотгосон юм. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа автомашинаа хотын захын зогсоолд үлдээн нийтийн тээврээр төв рүү орж ирсэн ч адил хэмжээний зогсоолын төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүйн үүднээс бүсчилсэн зохицуулалт хийх саналыг гаргав. Мөн автомашинаас татгалзсан иргэдэд унадаг дугуй, мотоцикль унах, явган алхах боломжийг хэрхэн олгох талаар тодруулсан юм.  Засаг даргын орлогч Б.Одсүрэн энэхүү асуултад хариулахдаа “Байршлаар зарим зогсоолыг төлбөргүй болгох зэрэг нарийвчилсан заалтуудыг Засаг дарга журмаар тогтооно” гэлээ. Мөн төлөөлөгчид саналаа хэлж, тогтоолын төслийг дэмжлээ. 

Товчхон: 

  • Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-аар баталлаа. Үүнд нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикль, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоолоо. Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтов. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТСүүлд нэмэгдсэн

  • Зогсоолын Төлбөрийн Доод Хэмжээг Шинэчлэн Тогтоов2022/07/01 18:16
  • Авто Замын Түгжрэлд Алдагдсан Боломжийн Өртгийг Танилцууллаа2022/07/01 15:42
  • Гэрч, Хохирогч Хүүхдүүдийн Хамгаалах Байрыг Тохижууллаа2022/06/29 17:44
  • Нийслэлийн Иргэд, Нутгийн Захиргааны Байгууллагуудын Албан Хаагчдад Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт, D.Parliament.Mn Цахим Системийг Танилцууллаа2022/06/28 18:12
  • Салбар Зөвлөлийн 2022 Оны Үйл Ажиллагааны Төлөвлөгөөгөөний Биелэлтийг Хэлэлцлээ2022/06/24 15:14
  • Нийслэлийн 2022 Оны Төсвийн Тодотголыг Баталлаа2022/06/22 16:22
  • ЗХУ-Ын Хошой Баатар, БНМАУ-Ын Баатар, Сансрын Нисгэгч В.А. Джанибековыг “Нийслэл Улаанбаатар Хотын Хүндэт Иргэн”-Ээр Өргөмжиллөө2022/06/18 15:04
  • ЗХУ-Ын Хошой Баатар, БНМАУ-Ын Баатар, Сансрын Нисгэгч В.А. Джанибековыг “Нийслэл Улаанбаатар Хотын Хүндэт Иргэн”-Ээр Өргөмжиллөө2022/06/18 13:45
  • 17.12 Га Газрыг Нийтийн Эдэлбэрт Авлаа2022/06/17 18:46

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.