Маргааш үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болно

 Маргааш үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болно

Онцгой байдлын ерөнхий газраас “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд ” Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг маргааш буюу долдугаар сарын 2-ны 10:00-17:30 цагын хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр , усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэнэ.

Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд , хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.