“Кью Эс Си” ХХК шүүхийн шийдвэрийг хэзээ биелүүлж Хөгжлийн банканд 191 тэрбум төгрөгийн өрөө төлөх вэ?

 “Кью Эс Си” ХХК шүүхийн шийдвэрийг хэзээ биелүүлж Хөгжлийн банканд 191 тэрбум төгрөгийн өрөө төлөх вэ?

Хөгжлийн банкинд хур өртэй цөөн хэдэн газар бий.Олон ч зээлдэгч нар АТГ-т шалгагдаж буй Хамгийн тодорхой муу зээлдэгч нь ” КЬЮ ЭС СИ” компани.

Тус компани нь 2014 онд уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах , төслийн хүрээнд Төмөртэй ордоос Баянгол төмөр зам хүртэл 33.4 км төмөр зам барихаар анх авсан бөгөөд төслийн хэрэгжилт 100 хувь, харин зээл төлөлт гацаад 8 жил болжээ.

Хуулийн байгууллагаас тус компанийг авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй , мөнгө угаалт хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Тус компани нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа барьцаа хөрөнгө хангалтгүй гэх мэдээлэл байдаг. Тодруулбал 142 тэрбум төгрөг нь ирээдүйд бий болох хөрөнгө байсан гэдэг. Үндсэн барьцаа хөрөнгөөр төлүүлэхээр тооцоолсон 12.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин механизмийн үнэ цэнэ буурсан гэж дүгнэжээ.

Мөн хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н. Мандуул өнгөрсөн 1-р сарын 17-нд хэвлэлд QSC компани 191.1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөө төлөх шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээллэж байв. Энэ үеэр чанаргүй зээлдэгчидийн мэдээллийг дэлгэсэн.

Тэгвэл баримт нь тодорхой гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан байхад топ их өртэй ” Нью Эс Си” ХХК хэзээ өрөө төлөх нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 270 гаруй тэрбумын зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Төр 600 орчим тэрбумын чанаргүй зээл дээр шийдвэр гаргасан. Харин одоо Хөтөл, “Кью Эс Си” өрөө төлөх ёстой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.