Г.Саранхүү: Он гарсаар хурдан морины уралдааны улмаас есөн хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан

 Г.Саранхүү: Он гарсаар хурдан морины уралдааны улмаас есөн хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ЦЕГ, ОБЕГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Таван байгууллага хамтран Нэгдүгээрт хүүхэд нөлөөллийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг ирлүүлэх, хамгаалах чиглэлээр ажиллаж байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас таван газартай хамтран зургаадугаар сарын 9-нөөс эхлэн хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар зөвлөн туслах ажлыг хийгээд дууслаа.

Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Яах аргагүй эцэг, эхчүүд хүүхдээ хамгаалж болох эрсдэлд учруулаад байгаа тохиолдлууд нэмэгдэж байна. Тухайлбал, Баяр наадмын үйл ажиллагаа сүүлийн 2-3 жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүйтэй холбоотойгоор энэ жил нэлээд олон баяр наадмын үйл ажиллагаа товлогдсон төдийгүй таван бүсэд хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдахаар болжээ. Мөн хурдан морины уралдаанд оролцох морьдын тоо ч нэмэгдсэн гэх мэдээлэл байна.2022 он гарсаар хурдан морь уралдаанч хүүхдийн программд 82 уралдаан бүртгэгдэж, түүнд 3,816 хүүхэд хурдан морины уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад есөн хүүхэд бэртэж гэмтэж, нэг хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнтэй зэрэгцэн бүртгэлгүй хурдан морины уралдаан зохион байгуулах тохиолдол гарсаар байгаа тул аймаг, орон нутгийн Засаг дарга нар болон хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд орон нутагтаа зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаан, сунгааг заавал бүртгэлжүүлж холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажлын хэсэг гарган тодорхой хяналт дор ийм үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна.

Учир нь бүртгэлтэй уралдаанд хүүхдийн эрсдэл арай бага байдаг бол бүртгэлгүй уралдаанд хүүхэд унаж гэмтэх нь илүүтэйгээс гадна хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүй хурдан морь унуулах тохиолдол байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.