Элчин сайдын яам: БНХАУ руу зорчих иргэд Монголд тусгаарлагдахгүй, Хятадад тусгаарлагдана

 Элчин сайдын яам: БНХАУ руу зорчих иргэд Монголд тусгаарлагдахгүй, Хятадад тусгаарлагдана

Нийгмийн сүлжээнд 2022 оны долдугаар сарын 1-нээс Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд ямар нэгэн тусгаарлалт хийхийг зогсоосон тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тамгатай албан бичиг тавигдаад байгаа юм.

Манай сайт уг албан бичиг дээрх агуулгыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн албатай холбогдон тодруулахад “Маргаашаас Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд дотооддоо буюу Монголд тусгаарлагдах шаардлагагүй болж байгаа нь үнэн. Гэхдээ онгоцонд суухаас өмнө заавал PCR шинжилгээ өгөх, мөн нэмэлт дүрэм журмыг мөрдөх учиртай. Онгоцноос буугаад Хятадын хот бүрд тусгаарлалтын хоног өөр, өөр байгаа. Тиймээс тэр журмын дагуу онгоцноос буугаад заавал тусгаарлагдах ёстойг анхааруулж хэлье. Ихэнх хотууд 14 хоногийн тусгаарлалт мөрдөгдөж байгаа” гэсэн юм. 

Мөн уг албан бичгийг Монголын ГХЯ хүлээн авсан эсэхийг тодруулахад “Манай яаманд албан ёсоор энэ тухай мэдэгдээгүй байна. Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсээс ийм тодорхойлолт одоогоор гаргаж өгөөгүй байна. Худлаа мэдээлэл” гэсэн юм.

Долдугаар сарын 5-наас Хятадын AirChina компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхлэх болсон бөгөөд зорчигчид онгоцонд суухаас 24-48 цагийн өмнө PCR шинжилгээ, 12 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх, мөн заавал 10 хоног тусгаарлагдах ёстойг Хятадын талаас шаардаж байсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.