М.Рысбек: Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл

 М.Рысбек: Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл

Казах хүмүүсийн боловсролын бодлогийн талаар Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек мэдээлэл өглөө. Тэрбээр Баян-Өлгий аймгийн 10 жилийн сургуульд нэгдүгээр ангиас нь Монгол хэл зааж эхлэх тухай өөрийн бодлыг хуваалцсан юм. .

“Казах хүүхдүүд монгол хэлний хичээлийн чадвар муу байгаа нь сурах бичгийн хүртээмж, сурах бичгийн агуулгататай холбоотой гэх судалгаа бий. Мөн Баян-Өлгий аймгийн Боловсролын газар авилгад идэгдсэн. Багш нарын чадварт огт анхаардаггүй. Хахууль өгсөн хүн бүрийг ажилд авч, чадварыг нь үнэлдэггүй. Чанаргүй багш нар мөн үүнд нөлөөтэй.

Казак хэлийг долоо хоногт 1-2 цаг үздэг бол долоо хоногт 5-7 цаг монгол хэлний хичээл ордог. Нэгдүгээр ангиас монгол хэлний хичээл үзэж эхлэх тал дээр иргэн хүний хувьд эсрэг байр суурьтай байна. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл. Улаанбаатар хотын нэгдүгээр ангийн хүүхдүүд гадаад хэл үздэггүй биз дээ. Үндэсний цөөнхийн хэл соёлыг хамгаалах олон улсын тунхагууд байна. Нэг хэлийг нэг улсад агрисив байдлаар сурталчлах нь нэг ёсондоо нийгмийн тогтворгүй байдлуудын шалтгаан болдог гэдгийг хэлсэн. Тиймээс үндэсний цөөнхийн хэлийг урт хугацаандаа уусгах бодлого явуулж болохгүй гэж үзэж байна. Хэл соёл ёс заншилд тодорхой хэмжээний эрсдэл учруулж байна” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.