66 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай залууг баривчилжээ

 66 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай залууг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Уг этгээд нь одоогоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13, Завхан аймгийн нутаг дэвсгэрт 3 нийт 66 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер, гар утас зэрэг овор багатай эд зүйл хулгайлж Улаанбаатар хотод “Нарантуул” зах болон “Урт цагаан” худалдааны төв, Дархан-Уул аймгийн ченжүүдэд худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна. 

Дээрх аймгууд болон ойролцоох орон нутагт энэ төрлийн гэмт хэрэгт хохирч цагдаагийн байгууллагад мэдээлээгүй иргэд  Эрүүгийн цагдаагийн албанд 99093548 дугаарын утсаар мэдээлэл ирүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.