“Шударга байх хамгийн гоё” арга хэмжээг зохион байгуулав

 “Шударга байх хамгийн гоё” арга хэмжээг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийт 1828 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, Чингэлтэй дүүргийн 24 хорооны хэсгийн ахлагч нар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах зорилгоор олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тус цогцолборт амарч буй 400 гаруй хүүхдэд “Шударга байх хамгийн гоё” сэдвээр хүүхэд багачуудад хэрхэн шударга, зөв байх сургалт хүмүүжлийг олж авах талаар харилцан ярилцаж, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.