“LRT” төсөл дахин хэрүүлийн алим болж гишүүд нэгнээ хулгайч, бусдын гар хөл хэмээн доромжиллоо

 “LRT” төсөл дахин хэрүүлийн алим болж гишүүд нэгнээ хулгайч, бусдын гар хөл хэмээн доромжиллоо

УИХ-ын гишүүд хот хөдөөгөөр ялгаран маргах гол сэдэв “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл ” буюу LRT төсөл байсан. Уг төсөлд засгийн газар баталгаа гаргаж зээл авах асуудлыг УИХ хэлэлцээгүй.

Төсвийн тодотголыг УИХ дахь Төсвийн байнгын хороогоор анх хэлэлцэх үед өрийн тааз тулсан гэх шалтгаанаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар уг саналыг хасаж , УИХ-аас хэлэлцээгүй юм. Тэгвэл LRT төсөл тойрсон маргаан дахин эхэлж УИХ- гишүүн Б. Энхбаяр, Төсвийн байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар нарын дунд ширүүхэн маргаан цахим сүлжээнд өрнөж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч. Хүрэлбаатар хөнгөн галт тэрэгний төслийг дэмжиж байгаа хотын гишүүд олон сая долларын авлига авсан гэдэг асуудлыг хөндсөн. Уг асуудалд хотоос сонгогдсон, гишүүд бухимдаж өөрсдийн албан ёсны цахим хуудсаар ийнхүү маргаан өрнөж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.