Ч.Раднаабазар: Тэрэлжид өдөрт 5-6 машин яваад ч хогийг нь ачиж дийлэхгүй байна

 Ч.Раднаабазар: Тэрэлжид өдөрт 5-6 машин яваад ч хогийг нь ачиж дийлэхгүй байна

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна.

Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг  хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг.

Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.

ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ХЭЛТЭС БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Байгаль орчны газарт Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулжээ. Өнгөрсөн жил Гандангийн өрхүүдийн нүхэн жорлонд ашигтай бактери хийсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс энэ жил 52 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийхээр төлөвлөөд байгаагаа тус газрын дарга М.Нямбаяр танилцуулав.

Нийтийн эзэмшлийн гудамж болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлын явцын талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Нийслэлийн Засаг даргаас 10 захирамж эрх шилжиж ирсэн. Гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Гарааш чөлөөлсөн 70 байршилд зураг хийж байгаа. Үүнээс 47 байршлаас 17 байршилд зогсоол, үлдсэн 30-д зураг хийж, дөрвөн байршилд тохижилтын ажил хийгээд дуусаж байна. 11 байршлын тохижилтын ажил хийхэд бэлэн болж байгаа” хэмээн ярив. Зам, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэг чиг үүргийн ажлууд хэвийн үргэлжилж байгаа аж. Мөн барилгын материалын үнэ өсөж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсэж байгааг хэлж байлаа. Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг энэ ажилд уялдаатай, хамтран ажиллах хэрэгтэйг сануулж байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.