Улсын наадамд барилдах бөхчүүдийг ирэх сарын 7-9 ний хооронд бүртгэнэ

 Улсын наадамд барилдах бөхчүүдийг ирэх сарын 7-9 ний хооронд бүртгэнэ

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглоно. Улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны хаяг руу илгээх юм байна. 

Харин баяр наадмаар зодоглох бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэх, цээж зурагтайгаа Монгол бөхийн өргөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ хэмээн Монгол бөхийн өргөөнөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.