Цэнгэлдэхийн бүх сандлыг сольж, наадмын бэлтгэлийг эцэслэнэ

 Цэнгэлдэхийн бүх сандлыг сольж, наадмын бэлтгэлийг эцэслэнэ

Сүүлийн найман жил их засвар хийгээгүй Төв цэнгэлдэхэд наадмын үйл ажиллагааг угтсан  засварын ажил хийгдэж буй. Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10 мянга 500 сандлыг өчигдрөөс шинээр сольж эхэлсэн байна. Учир нь 2014 оноос үзэгчдийн суух сандлыг шинэчлээгүй аж. Тиймээс Үндэсний их баяр наадмыг угтаж, гадаад, дотоодын иргэдэд зориулж энэ долоо хоногт багтаж засварын ажил дуусгах үүргийг ажлын хэсэгт өгчээ. Наадмын төсөв нийт 2.3 тэрбум төгрөг. Энэ төсвийн дагуу засвар, урлаг соёлын үйл ажиллагааг бэлдэж байгаа гэв.

БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ХУГАЦААНДАА БАГТАЖ ДУУСНА

Мөн баяр наадмын нээлт, хаалтын зохион байгуулалт бэлтгэл ажлыг энэ долоо хоногт эцэслэх даалгаврыг Шадар сайдын ажлын албанаас өгсөн байна. Түүний дагуу Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, бөх, морь, сурын харваа, шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах, дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцуулжээ.

Одоогоор баяр наадмын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хугацаандаа явж байгаа төдийгүй урлаг, соёлын арга хэмжээг урьдчилан бэлдэж дууссан байна.

Энэ жилийн наадмын нэг онцлог бол нээлт, хаалтын цэнгүүнээр хүүхэд, залуус, гадаадын жуулчдад монголын түүх соёлыг сурталчлахад анхаарч байгаа. Тиймдээ ч бэлтгэл ажлыг хангах комисс онцгой анхаарч байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.