Нүүрс тээврийн 833 автомашиныг хилийн боомтоор нэвтрүүлэв

 Нүүрс тээврийн 833 автомашиныг хилийн боомтоор нэвтрүүлэв

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор  нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ. 

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарсныг УУХҮЯ мэдээлэв.

Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар нэмэгджээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.