Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ

 Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос өнгөрсөн жил дахин допинг илэрсэн. Улмаар МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр хассан юм.

Үүний дараа Э.Оюунболд Спортын арбитрын шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан. Спортын арбит түүний гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгон, барилдах эрхийг нь сэргээсэн юм.

Тэгвэл шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг энэ сарын 23-нд сэргээлээ. Улмаар МҮБХ-нд шийдвэрээ танилцуулж, энэ сарын 27-ноос өмнө хариу ирүүлэхийг мэдэгдлээ.

Шүүхийн шийдвэрт “Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 22/011-02 дугаар шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн дүрмийн 7.3-ын “о”-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй болохыг тогтоож, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолын “Давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр” гэсэн хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. 

Иймд Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье” гэжээ.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.