УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР УУЛ УУРХАЙН ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

 УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР УУЛ УУРХАЙН ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын дарга Г. Занданшатар Баянхонгор аймаг дахь уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хатуу хариуцлага тооцох хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хууль бус олборлолтыг зогсоох, хянан шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгалийн тогтоц, тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор УИХ-ын даргын захирамж бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болон УИХ-ын даргын ажлын алба, хууль, хяналтын байгууллагын холбогдох мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл багтжээ. Уг ажлын хэсэг ойрын өдрүүдэд зарим сумдад ажиллаж, хяналт үнэлгээ хийн, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, нэгдсэн санал дүгнэлт хүргүүлэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.