МОНГОЛ, ФРАНЦЫН МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО

 МОНГОЛ, ФРАНЦЫН МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО

Ирэх аравдугаар сарын 4-7-нд Франц улсын Клэрмон-Ферран хотод Европын хамгийн томд тооцогдох мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн худалдаа болно. “Sommet de l’Elevage” үзэсгэлэнд Монгол Улсыг зочин орноор оролцуулах хүсэлтэй байгаагаа Францын төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд уламжилж, өнгөрсөн лхагва гарагт урилга гардуулж өгсөн. Үзэсгэлэнд урьж буй саналаа баталгаажуулж, өнөөдөр Монгол, Франц хоёр улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны бизнес уулзалт боллоо.

Тус үзэсгэлэн нь жил бүр нийт, 180 мянган ам.метр талайд болдог бөгөөд 30 орны 1500 оролцогч 100 мянга гаруй жуулчин хүрэлцэн ирж, 70 гаруй үүлдрийн 2000 гаруй шилмэл малын шалгаруулалтыг үзэж сонирхдог байна. Тус арга хэмжээний үеэр Европын махны үхрийн аж ахуйн тэргүүлэгч форум гэгдэх “Уулархаг нутагт мал аж ахуй эрхлэх нь” зөвлөгөөн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, фермийн үйл ажиллагаатай танилцах хөтөчтэй аялал, мал аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй дэлхий нийтийн асуудлаарх хурал, зөвлөгөөнүүд, туршлага солилцох болон хувьчилсан бизнес уулзалтууд болдог аж.

Манай улс Франц улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шат ахиулах нь чухал  ач холбогдолтой юм. Учир нь, сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйн салбарт үржүүлж буй цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч шилмэл үүлдрийн малыг ихэнхдээ Франц улсаас Засгийн газрын шугамаар ч, хувийн хэвшлийн зүгээс ч цөөнгүй импортлож байгаа юм.

“Sommet de l’Elevage” үзэсгэлэнд зочин орноор оролцох Монголын талын бэлтгэл хангах ажлын хэсгийн дэд даргаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.