Барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан Б.Батсайханы барилдах эрхийг сэргээжээ

 Барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан Б.Батсайханы барилдах эрхийг сэргээжээ

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос өнөөдөр/2022.06.24/ дараах мэдэгдлийг гаргалаа. Тус холбооны мэдэгдэлд,

Ардын хувьсгалын түүхт ой, үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 26-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлнэ үү.

Жич: МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргасан. Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт ирүүлсэнг харгалзан Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022 оны зургадугаар сарын 25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан болно.

Ирэх Ням гаригт “Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан “Үндэсний их баяр наадмын сорилго” улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.