Цагаанхаданд буюу Тайван зогсоол цогцолборт тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ

 Цагаанхаданд буюу Тайван зогсоол цогцолборт тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхаданд байрлах Монфорд ХХК-ний байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат 44 настай эрэгтэй М-ийг Баянхонгор аймгийн Номгон сумын харьяат 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж согтуурсан үедээ нүүрэн тус газар нь хүчтэй цохиж унагаасны улмаас амь насыг нь хохироожээ. Сэжигтэн этгээд  болон хохирогч хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Амь хохирогч унахдаа плитан шал толгойгоороо мөргөж унасан байна. 

Ийнхүү тусгаарлалт буюу бөмбөлөгт орсон жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэж нэгнийхээ аминд хүрлээ. Уг нь тусгаарлалтад байгаа жолооч нарт архи согтууруулах ундаа оруулахыг хориглодог аж. Гэвч яагаад хаанаас хэн архи оруулж уусныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Мөн сэжигтэн этгээдийг цагдан хорьсон бөгөөд Ханбогд сумын цагдаагийн газраас хэргийг шалгаж байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.