“Алтан богд” хотхоныг барьсан компанийнхнаас хахууль авсан дарга нарыг нэмж шалгаж дуусав

 “Алтан богд” хотхоныг барьсан компанийнхнаас хахууль авсан дарга нарыг нэмж шалгаж дуусав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М. Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д. Жүрмэддорж тэргүүтэй гурван хүнд холбогдох хэргийг нэмж шалгаж дуусжээ.

Дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зайсанд барьсан Алтан богд хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль авснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн билээ. Улмаар хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр хандсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байгаа юм.

Алтан богд хотхоныг барьж ашиглалтанд оруулсан Эсү трейд ХХК-ийг үүсгэн байгуулагч, Сандэй плазагийн эзэн Т. Бат-Өлзийгийн охин Б. Сэлэнгэтэй хамтран амьдрагч залуу нь дээрх хоёр хүнд хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж.

140 айлын орон сууц бүхий үйлчилгээний зориулалттай Алтан богд хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд М. Баянмөнх нь албаныхаа чиг үүрэг буюу НМХГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд хамааралгүй байсаар атал Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын гишүүдээр дүгнэлт гарын үсэг зуруулахын тулд 2021 оны 10 дугаар сарын 29-нд Төрийн банкны дансаар зээл гэсэн утгаар гурван сая, дараа сарынх 11-нд Хан-Уул дүүргийн Жаргалан хотхоны гадна Ланд круйзер-200 маркийн автомашин дотор бэлнээр 40 саяыг авчээ. Түүнээс хойш гурван долоо хоног шахмын дараа буюу 2021 оны 11 дугаар сарын 28-нд 30 сая төгрөг бэлнээр авсан.

Харин хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д. Жүрмэддорж өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн 1дүгээр хорооны нутаг дахь нэгэн рестораны вип өрөөнд гурван мянган ам.долларын хахууль авсан аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.