Ослын улмаас 36 настай эрэгтэй амиа алджээ

 Ослын улмаас 36 настай эрэгтэй амиа алджээ

Автозамын тээврийн осол Баян -Өлгий аймгийн Ногоон нуур сумын 9дүгээр багийн Цагаан нуур тосгоны Зээлийн даваа гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км , сумын төвөөс зүүн зүгт 21 км/-т Баян-өлгий аймгийн төвөөс Цагаан нуур тосгоны чиглэлд зорчиж явсан том оврын ачааны автомашин/ цемент ачсан/ онхолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх , аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан очиж ” Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож иргэн О / 36 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харъяат/ нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүтээгчид шилжүүлэн өгсөн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.