Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч: Ар гэрийнхэн нь очиж үзэхэд амралтын өрөөний хоёр камер түр засвартай байсан

 Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч: Ар гэрийнхэн нь очиж үзэхэд амралтын өрөөний хоёр камер түр засвартай байсан

Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч, Хурандаа Н.Мөнхцолмон: ДЦ-ийн 05 дугаар ангид нэгдүгээр ээлжинд татагдан орж ирсэн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх явцад биеийн байдалд нь өөрчлөлт орсон. Ингээд ЭМТ-д эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан ч шинж тэмдэг хэвээрээ байсан учраас түргэн тусламж дуудаж ТТАХНЭ-т хүргэсэн. Ингээд эмчлүүлж байгаад алба хаагч маань амиа алдсан. Байлдагч нь цэргийн дүрмийн бус харилцаа огт байгаагүй. Нас барсан хугацаат цэргийн алба хаагчдынхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье . Камерын бичлэгийг устгаж, хураах боломжгүй. Цэргийн алба хаагчдын байранд 18 камер байдаг. Ар гэрийнхэн нь очиж үзэхэд амралтын өрөөний хоёр камер түр заавартай байсан. Мөн камертай холбоотой асуудлал холбогдох байгууллагуудад шалгагдана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.