ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАРИЛГЫН КРАН УНАЖ, 20-36 НАСНЫ ХОЁР ЗАЛУУ АМИА АЛДЛАА

 ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАРИЛГЫН КРАН УНАЖ, 20-36 НАСНЫ ХОЁР ЗАЛУУ АМИА АЛДЛАА

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт буюу Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад 12:52 цагт иржээ.

Ослын улмаас барилга дээр ажиллаж байсан 36 болон 20 настай хоёр эрэгтэй амиа алдсан байна.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.