ҮЕРИЙН ДАРААХ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

 ҮЕРИЙН ДАРААХ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

Нийслэл хотод зургадугаар сарын 18-ны өдөр орсон хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хороодын хэд, хэдэн хэсэгт үер буусан. Үерийн улмаас бохирдсон талбайг цэвэрлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг өнөөдөр хийлээ. Тодруулбал, дараах хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга зэргийг ариутгалаа.

  • 7 дугаар хороо- Далангийн 1-р гудамж, Далангийн 1-9а тоот
  • 8 дугаар хороо- Нуурын 7-р гудамж Зүүн баян цагаан 1,2
  • 9 дүгээр хороо-Малчин 1,2 дугаар гудамж
  • 20 дугаар хороо- Төмөр замын дан 1,5 дугаар баазын гудамж,
  • 22 дугаар хороо- Хилчний 45,48,49
  • 33 дугаар хороо- Нүхэн гарц
  • 35 дугаар хороо- Орбит 60,61,62 дугаар гудамж
  • 36 дугаар хороо- Алтан овоо 754, Улаанчулуутын эцсийн буудал

ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.