“Ice Top” хамтлагийн тоглолтод оролцсон дуучин болон үзэгч хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ

 “Ice Top” хамтлагийн тоглолтод  оролцсон дуучин болон үзэгч хар тамхи хэрэглэсэн нь  тогтоогджээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр ” ice top” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан.

Тэгвэл уг тоглолтын үеэр Эрүүгийн цагдаагийн газар болон Хар тамхитай тэмцэх газраас шалгалт хийсэн байна.

Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авахад , гурван иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн байна. Иймд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар , Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн, саатуулан шалгаж эхэлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.