Хоёрдогч түүхий эд авдаг газрын шил , ундааны сав автозамруу урсжээ

 Хоёрдогч түүхий эд авдаг газрын шил , ундааны сав автозамруу урсжээ

Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр буюу зургадугаар сарын 18-ны 19:30 цаг орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсон. Үүнээс үүдэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авах цэгийн шил, лааз, ундааны сав автозам руу урсаж орсон нөхцөл байдал үссэн.

                 Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнө харьяа дүүргийн удирдлага, Нийслэлийн хот тохижилтын газар, Зам тээврийн үйлчилгээний 55 ажилтан, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ОНӨААТҮГ-ын таван авто машин, нэг автогрэйдэр, 10 ачигч тухайн цэгт үүссэн лаг шавар, хог, үерийн усаар дамжиж ирсэн бохирдлыг нийт 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.