Орон нутагт авто машины осолд орж, хүнд гэмтсэн ДОЛООН ИРГЭНД нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ

 Орон нутагт авто машины осолд орж, хүнд гэмтсэн ДОЛООН ИРГЭНД нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран орон нутагт авто машины осолд орж, хүнд гэмтсэн долоон иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн байна.

Тодруулбал, Дорнод аймгаас гурван удаагийн нислэгээр зургаан өвчтөн, Өвөрхангай аймгаас нэг өвчтөнийг нисдэг тэргээр шуурхай тээвэрлэн гэмтлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүллээ. 

Үйлчлүүлэгчид ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, суудлын тоогоор хүнээ тээвэрлэж, хамгаалалтын бүсээ зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.