ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХБНГУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

 ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХБНГУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорнтой уулзалт хийв.

            Уулзалтын үеэр Монгол Улс гуравдагч хөршийн нэг ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийг зорьж ирснийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэмдэглэж, харилцааны нэг чухал чиглэл болох батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг онцлов.

Тэрбээр хоёр улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа зэрэг олон улс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үйлсэд мөр зэрэгцэн 10 гаруй жил үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаж, энэ нь Монгол Улсын зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Генерал Э.Цорн энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.