Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох хуультай боллоо

 Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох хуультай боллоо

УИХ-ын гишүүн С. Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-аас баталлаа.

Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар нэгт, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно. Тухайлбал, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл олгохгүй, Зөвшөөрлийн төрлийг нэмэгдүүлэхийг хуулиар хориглоно , мөн зөвшөөрлийн бүхий л ажиллагааг нээлттэй ил тод , шуурхай явуулах зарчмын хүрээнд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд зөвшөөрлийг олгох, эсхүл татгалзах хариуг зөвшөөрөл хүсэгчид өгөх , өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг байна. Хоёрдугаарт, хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн , аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ. Гуравт, Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа ил тод нээлттэй болно гэж хууль санаачлагчид онцоллоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.