СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАН ТУРШЛАА

 СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАН ТУРШЛАА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны 6дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум , нийслэлийн 2 дүүрэгт явагдана.Нөхөн болон дахин сонгууль явуулах бүх хэсэгт 2022 оны 6дугаар сарын 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгалаа.

Туршилтын ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн , 120 даамал , ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэв. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж , баталгаажуулах, гэрчилгээ олгох ” Ажлын хэсэг хяналт тавьж ажиллав.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.