Сахал Д.Эрдэнэбилэг Сингапур улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөжээ

 Сахал Д.Эрдэнэбилэг Сингапур улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөжээ

Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д. Эрдэнэбилэг 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хоригдсон юм. Түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаад байсан ч өнгөрсөн Даваа гарагт тэрбээр батлан даалтад гарсан.

Түүний өмгөөлөгчид Д. Эрдэнэбилэгийн бие, эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна гэх утга бүхий хүсэлтийг гаргажээ.

Улмаар шүүх яллагдагч Д. Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022оны 06дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилсөн юм. Шүүхээс үүнд хилээр гарах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч хориг тавиад байгаа. Гэвч тэрээр Сингапур улсруу эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөөд байгааг эх сурвалж мэдээллээ. Тэрээр Сингапур улсын нэр бүхий эмнэлгийн хяналтанд байдаг тул ойрын хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар хил нэвтрэх шаардлага үүсчээ. Хэрэв тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар хил нэвтрэх хүсэлтээ гаргасан тохиолдолд шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.