Д.Ганбат өөрийгөө огцруулах хуулийн төслөөр 2 хоногийн завсарлага авлаа

 Д.Ганбат өөрийгөө огцруулах хуулийн төслөөр 2 хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан яг одоо үргэлжилж байна. Байнгын хорооны хурлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг өөрчлөх агуулга бүхий хуулийн төслийг дөнгөж сая хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хурлаар хэлэлцсэн.

Ингээд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэн. Гэвч байнгын хорооны дарга Н.Энхболд уг асуудлаар бүлэг дотроо асуудлаа хэлэлцээд орж ирэхийг сануулж, ажлын хоёр хоногийн завсарлага өглөө.

Сануулахад, энэ хуулийн төсөл хэрвээ батлагдсан тохиолдолд бүлгийн гишүүдийн олонх нь бүлгийн даргаа томилдог, чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн боломж нээгдэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.