Б.Цэнгэл: “Кью Эс Си” ХХК Засгийн газрыг шүүхэд өгсөн, бид удахгүй сөрөг нэхэмжлэл гаргана

 Б.Цэнгэл: “Кью Эс Си” ХХК Засгийн газрыг шүүхэд өгсөн, бид удахгүй сөрөг нэхэмжлэл гаргана

Засгийн газар өнгөрсөн 4-р сард “Кью Эс Си”ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессийн гэрээг цуцалсан . Улмаар “Кью Эс Си”ХХК болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК -ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн , металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон юм. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си ХХК нь Засгийн газрыг шүүхэд өгсөн байна.

Кью Эс Си ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга А. Ариунболд нар оролцох юм. Харин энэ асуудалд ТӨБЗГ-ын дарга Б. Цэнгэл хариу тайлбар хийхдээ:

” Бид Захиргааны хэргийн шүүх дээр очиж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудалтай холбоотой Кью Эс Си компанийн шүүхэд өгсөн нэхэмжлэхийг авлаа. Тус компани засгийн газрын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргасан. Бид тун удахгүй хуулийн хүрээнд хариу тайлбарыг гарган өгнө. Үүнээс гадна бид сөрөг нэхэмжлэх гаргаж өгнө. Үүссэн асуудалтай холбоотой бидэнд нэлээд ноцтой баримт байгааг удахгүй дэлгэнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр санхүүгийн иж бүрэн шалгалт хийгдэж байгаа. Нэлээн ноцтой тоо баримтууд удахгүй ил болно” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.