Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулах эсэхийг МАН-ын олонх шийдвэрлэнэ

 Д.Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулах эсэхийг МАН-ын олонх шийдвэрлэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Д. Ганбатыг бүлгийн даргаас нь огцруулсан ч тэрбээр өнөө хэр суудалтайгаар зууралдсаар буй. Эцэстээ бүлгийн гишүүд нь УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьж асуудлаа шийдүүлэхээр хандсан. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О. Цогтгэрэл, Ш. Адьшаа, А. Адъяасүрэн, Н. Ганибал, Ц. Туваан нар энэ оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их хурлын дарга Г. Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн төслөөр ” Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэж нэмэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл , ” Бүлгийн даргыг чөлөөлөх асуудлыг гишүүдийнх нь олонх нь дэмжсэн тохиолдолд уг саналаа УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын дарга тухайн шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна гэсэн үг. Өнгөрсөн намраас хойш УИХ дахь АН -ын бүлгийн гишүүд саналаа УИХ-ын дарга хүргүүлсэн ч Г.Занданшатар дарга саналыг нь УИХ-ын индэрээс уншиж танилцуулахгүй гацаасан учраас ийн хуулийн төсөл өргөн барихад хүргэсэн.

Тэгвэл дээрх хуулийн төслийг энэ долоо хоногт харъяа байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Д. Ганбат гишүүн УИХ-ын даргатай нутаг, ус нэгтэй нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар МАН-ынхантай нэлээд ойр ажиллаж байгаа учраас Д. Ганбатыг бүлгийн даргаас огцруулах хуулийн төслийг МАН олонхоороо дэмжихгүй байхыг ч үгүйсгэхгүй юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.