Н. Баянмөнх:Бид нүд хуурсан, иргэндээ ээлгүй ажил хийхгүй

 Н. Баянмөнх:Бид нүд хуурсан, иргэндээ ээлгүй ажил хийхгүй

Баянзүрх дүүрэг “ашигладаггүй гүүр барьж 2021-2022 онд онцгой бүтээн байгуулалтаар тэргүүллээ” гэх утгатай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н. Баянмөнх дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр ” Энэ гүүрийг манай удирдлагын баг ажлаа авсан цагаас хойш хийж хэрэгжүүлээгүй бөгөөд тодруулбал Баянзүрх дүүргийн 34-р хороо Шархадны 51-р гудамжинд үерийн аюулгүй үед ашиглах явган гүүр нэрээр 2012 оноос хойш хийж дуусгасан юм байна.

Манай баг хамт олон ард иргэдийн итгэлээр ажлаа авсан цагаас хойш нэг ч нүд хуурсан иргэндээ ээлгүй ажлыг хийгээгүй . Хийх ч үгүй. Тиймээс иймэрхүү худал мэдээлэл цацаж иргэдэд нөлөөлөх , олон зуун залуусын хийж буй ажлуудыг үгүйсгэх , ганц тус хүргээд дэмжээгүй байж хий улс хөгжихгүй байхыг хүсье.

Дүүрэг орон нутагт хамгийн хэрэггүй зүйл бол улс төржилт, улс төржихийн оронд нэг ч гэсэн иргэнд хэрэгтэй, дэмтэй тохижилт бүтээн байгуулалт хэрэгтэй юм шүү. Иргэд та бүхэн ч гэсэн аливаа мэдээлэлд цензүргүй хандаж дүүрэг орон нутгийг хөгжүүлэхийн тулд халуун хүйтнийг ажралгүй ажиллаж байгаа залуучуудаа дэмжихийг хүсье” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.