Зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг 14 хоногоор хязгаарлахаар боллоо

 Зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг 14 хоногоор хязгаарлахаар боллоо

Зургаадугаар сарын 15-наас зургаадугаар сарын 29-ныг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлахаар болжээ.

Учир нь ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг , үйлчилгээ хийх , хаалт арматур солих , шинэчлэх, дулаалга болон жииргэвч шалгах, нягтын шахалт хийх , турших ажлууд хийгдэх аж.

Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа хэмээн мэдэгдээд байна.

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам , тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.