Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

 Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн 6-р сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болсон.

Энэ жил” Бүх нийтийн нийгмийн хамгааллаар дамжуулж хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатайгаар 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенци, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенци, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенциудад нэгдсэн бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.

Монгол улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд ” хүүхдийн хөдөлмөрийг хориглох, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах ” зохицуулалтыг хуульчилж өгсөн.

Тухайлбал:

• Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, Мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон

• Оюун ухаан , биеийн хөгжил , амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон

• Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар бодож олгох, Хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эхлүүлэхийг хориглосон

• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ” насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” Мөн ” 13 нас хүрсэн хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл , хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл” – ийг шинээр боловсруулж тус тус баталжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.