Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрууд

 Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрууд

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр. Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болсон. Энэ жил “Бүх нийтийн нийгмийн хамгааллаар дамжуулж хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатайгаар 20 дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Тодруулбал:

  • Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон.
  • Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон.
  • Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон.

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт: /2016 онд батлагдсан/

зураг
Салбар, дэд салбарХориглох ажил мэргэжил/ажлын байр
3.1 ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР
3.1.1Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ан агнуур болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа1.Мал нядалгааны газар2.Мал угаах, туулгах үйл ажиллагаа3.Эмнэг сургагч4.Амьтан сургагч5.Зөгий үржүүлэгч6.Шувуун аж ахуйн ажилтан7.Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах8.Өөрийн төрсөн гэр болон төрсөн ах, эгч, эмээ, өвөөгөөс бусад айлд амьдарч, мал маллах9.Газар тариалангийн механикжсан ажил
3.1.2Ойн аж ахуй, мод бэлтгэл1.Хараа хяналтгүйгээр ойн дагалт нөөцийг цуглуулах ажил2.Хортон шавж устгагч3.Мод бэлтгэгч, хөрөө рамчин4.Сүхээр мод мөчирлөгч
3.1.3Загасны аж ахуйн ажилтан, анчин, урхичин1.Загасчин, загасны аж ахуйн туслах ажилчин2.Анчин
3.2 УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ
3.2.11.Чулуун, хүрэн нүүрс олборлолт2.Газрын тос, байгалийн хий олборлолт3.Металлын хүдэр олборлолт4.Давс олборлолт5.Бусад ашигт малтмал олборлолт6.Гар аргаар алт болон бусад үнэт металл олборлох үйл ажиллагаа7.Уул уурхайн олборлолтын туслах үйл ажиллагаа
3.3.БАРИЛГА
1.Барилгачин2.Өрөгч, угсрагч, түүнтэй адилтгах бусад ажилтан3.Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй адилтгах бусад ажилтан4.Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан5.Будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажилтан6.Туслах ажилтан, барилгын туслах7.Туслах ажилтан, барилгын талбай цэвэрлэгч8.Буулгах/нураах ба барилгын талбай бэлтгэх ажил9.Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил
3.4.БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
Бүх төрлийн суурилагдсан болон механикжсан тоног төхөөрөмжүүд, технологийн зориулалттай болон ердийн машин механизмууд, байнгын гар ажиллагаатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн дамжлагын бүх төрлийн ажил:1.Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл2.Үр тариа, малын тэжээлийн үйлдвэрлэл3.Тамхины үйлдвэрлэл4.Архи, пиво, ундааны үйлдвэрлэл5.Нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл6.Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл7.Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл8.Хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа9.Кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10.Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл11.Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл12.Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл13.Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл14.Металл үйлдвэрлэл15.Машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл16.Компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл17.Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл18.Дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл19.Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл20.Тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл21.Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ
3.5.УС ХАНГАМЖ; БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
1.Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах ажил2.Аюултай болон аюулгүй хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, ялгах, цэвэрлэх ажил3.Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах ажил
3.6.БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА
1.Авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил2.Цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ3.Шатах, тослох материал түгээх ажил4.Муудсан жимс, ногоо ангилан ялгах ажил5.Ачаа өргөж зөөх, буулгах ажил
3. ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1.Тээврийн туслах үйл ажиллагаа2.Төмөр замын ачиж буулгах ажил3.Нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор
3.8.ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
1.Зочид буудал, дэн буудлын бүх төрлийн ажил, зочдод бараа бологч2.Баар, цэнгээний газар, шөнийн клуб, сауны газарт ажиллах бүх төрлийн ажил3.Тайчих үзүүлбэр үзүүлэгч4.Массажийн үйлчилгээ үзүүлэгч
3.9.ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1.Өөрийн төрсөн ах,эгч, эмээ, өвөөгийн гэрээс бусад айлд байрлан ажиллаж буй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч2.Сэтгэцийн, халдварт, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа
3.10.УРЛАГ ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ
Казино, мөрийтэй тоглоомын газарт ажиллах бүх төрлийн ажилЖил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахШөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил
3.11.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА
1.Цогцос хадгалах, шарил занданшуулах 2.Нийтийн бие засах газрын цэвэрлэгээ3.Алт мөнгөний дархан4.Онцгой байдлын, гамшгийн болон үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах5.Хими цэвэрлэгээний газрын цэвэрлэгч бодистой харьцах6.Боолтын бохир материалтай харьцах7.Мансууруулах үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.