Шуурхай мэдээ: Зүтгүүргүй 55 вагон гол замруу алджээ

 Шуурхай мэдээ: Зүтгүүргүй 55 вагон гол замруу алджээ

Дорноговь аймгийн Айраг -Сайншанд өртөөдийн дунд Улхын-Овоо зөвлөгөө Агьсүмбэтийн зөрлөг хооронд УБТЗ-ын гол зам дээр буюу 33-35 зөрлөгүүдийн хооронд 20 орчим км газарт 55 холбоотой тавцан вагонуудыг зүтгүүргүй алдаж онгоцоор бол” чөлөөт нисэлт” хийсэн байна.

Азаар хүний амь эрсдээгүй , эд материалын хохирол учраагүй вагонууд өгсүүр газарт хурд саарал зогссон байна. Энэ үед удирдлагагүй хурдтай вагонуудын урдаас ирж явсан галт тэрэгнүүдийг салбар замуудад яаралтай шилжүүлэн арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.

УБТЗ болон ЗТХЯ одоогоор энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа юм. УБТЗ-ын дарга Х. Хэрлэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа бол энэ асуудлыг УБТЗ-ын Хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга Д.Амарбаясгалан гэгч эрхэм 100% хариуцан ажиллаж байгаа юм байна.

Харин энэ үед ЗТХЯ-ны сайд Л. Халтар орон нутагт ажиллаж байгаа бол ЗТХЯ- ны Төмөр замын газрын дарга Б. Артур эрүүл мэндийн шалтгаанаар мөн чөлөөтэй байсан гэж эх сурвалж хэллээ. Харин түүний ажлыг Н. Булганхүү гэх мэргэжилтэн түр орлож байгаа юм байна. Олон тооны зүтгүүргүй вагон гол замруу алдсан энэ ноцтой асуудлыг хариуцах эзэн нь Д. Амарбаясгалан тэргүүтэй олон дарга нар байх учиртай юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.