“Талын салхи” мото фестивальд оролцогчид парад жагсан Сүхбаатарын талбайд ирлээ

 “Талын салхи” мото фестивальд оролцогчид парад жагсан Сүхбаатарын талбайд ирлээ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн фестивальд  21 аймаг болон монгол туургатан улсуудын төлөөлөл 500  гаруй тамирчид, мотоцикл сонирхогчид  оролцож байна. Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд цар тахлыг даван туулсны дараах томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Мото фестивальд нийтдээ 45 мотоциклын клуб, холбоод хүч нэгтгэж буй юм.

“Талын салхи” наадамд оролцогчид Буянт-Ухаа нисэх буудлаас Сүхбаатарын талбай хүртэл парад жагсан ирсэн. Фестиваль Сүхбаатарын талбайд өдрийн турш үргэлжлэх бөгөөд онцгой, шилдэг  мотоциклийн үзэсгэлэн гарах юм.  Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Талын салхи” наадмыг энэ жил “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулж байна.

Түүнчлэн “Талын салхи”-ийн тайзан дээр “Никитон”, “Нисванис”, “Bulsara”, “Lemons” хамтлагууд болон  дуучин Наран, Отгоо нар зорин ирж дуулах бол залуу оддоос Morningstar, Roockie, Don dior, Wolfizm, Limit king зэрэг уран бүтээлчид тоглоно.  Мөн үндэсний урлагийн “Хөсөгтөн”, “Онгод” хамтлагаас гадна “Улаанбаатар” театрын уран бүтээлчид энэ өдрийг чимэн, уран бүтээлээ толилуулж, үдэш DJ шоу болно.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.