МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүний эрхийг тунхаглаж, Хүн сонгуулийн тогтолцоог чухалчлана

 МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүний эрхийг тунхаглаж, Хүн сонгуулийн тогтолцоог чухалчлана

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж , улс төрийн 24 нам төрийн ордонд зургаадугаар сарын 9-нд тунхаг бичигт гарын үсэг зурсан. Уг эцэг хуулийн өөрчлөлтийг наадмаас өмнө УИХ-д өргөн барих бөгөөд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах аж.

Гэхдээ эрх баригч нам болон бусад улс төрийн намуудын тухайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух , санал бодлыг нь тусгах чиглэлд анхааран ажиллахаа илэрхийлсэн байна.

Энэ тухай ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Доржханд:

– Парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл 2022 он гараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай. Үүнийг төрийн эрх барьж байгаа олонхийн бүлэг шийдэх боломжтой. Иймээ ард иргэдтэй жагсаал хийж, тодорхой шаардлага тавьсан. Нийт 200 мянган иргэнтэй тулж уулзсан. Иргэд дэмжиж байна. Иргэнээс санал авах ажлыг 21аймаг, дүүрэгт үргэлжлүүлээд хийж байна. Залуучууд нэмэлт , өөрчлөлтийг дэмжиж байгаа. Парламент мөн хэлэлцээр болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийснээр сонгуулийн тогтолцоог өөрчилж, залуус эх орондоо ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн МАН-ын хүний эрхийг дээдлэх заалтууд тусгах санал оруулж байна.Үүнийг дэмжиж байна гэлээ.

Эндээс харахад МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд манлайлал үзүүлэх бол ХҮН нам сонгуулийн тогтолцоог хуульчлан баталгаажуулахыг чухалчлан ажиллах бололтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.