АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ АЛБАЖУУЛЖ, ГАРАЛ ҮҮСЛИЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ТАЛ ДЭЭР ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС 2023 ОНООС АЛТАА ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

 АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ АЛБАЖУУЛЖ, ГАРАЛ ҮҮСЛИЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ТАЛ ДЭЭР ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС 2023 ОНООС АЛТАА ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Азийн сан (TAF)-гийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй  “Хууль бус олборлолттой тэмцэх чадавхыг бэхжүүлэх” төсөлд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо хамтран хэрэгжүүлэгчээр оролцож байгаа юм. Тус төслийн  үндсэн зорилго нь бичил уурхайн салбар дахь албан бус байдлаас ашиг хүртдэг гэмт хэрэг, авлигын сүлжээг мөрдөн шалгах, яллах чадавхыг нэмэгдүүлэх замаар гэмт хэргийн гаралтыг бууруулахад оршиж буй юм. Төслийн хүрээнд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос 13 аймгийн холбоодоороо дамжуулан  орон нутагт хууль бус ашигт малтмал олборлолтод оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ил тод болгох, хууль бус олборлолтын шалтгаан нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн удирдлагуудын оролцоотой хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Мөн бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт сургалт, судалгааны ажлуудыг хэрэгжүүлээд байна.

Өнөөдөр тус төслийн судалгааны ажлын үр дүнгийн талаар оролцогч талуудад мэдээлэл өгөх мөн  цаашид авбал зохих арга хэмжээний талаарх санал зөвлөмжийг сонсож, мэдээлэл солилцож хэлэлцүүлэг өрнүүлэх, талуудын гаргасан саналын дагуу сайжруулалт хийж холбогдох төрийн байгууллагуудад саналыг  хүргэх зорилгоор МОНГОЛ УЛС ДАХЬ БИЧИЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, АЛБАЖУУЛАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Азийн сан, Планет гөүлд төсөл зэрэг олон улсын байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагууд, бичил уурхайн салбарын төлөөллүүд оролцлоо.

МБУНДХолбооны Зөвлөх Г.Мөнхцэцэг: Хууль бус олборлолтыг бууруулах, зогсоох олон улсын цорын ганц шийдэл нь бичил уурхайн салбарыг дэмжиж, нээлттэй хөгжүүлсэн туршлагыг онцолсон бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн: Алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, гарал үүслийг тодорхой болгох тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улс 2023 оноос алтаа олон улсын зах зээлд гаргаж чадахгүй болох эрсдэл үүсэхийг анхааруулсан юм.

Оролцогчдын зүгээс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг яаралтай баталж, эрх зүйн орчныг нээлттэй, тогтвортой байлгах нь чухал гэдэгт санал нэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 2019 оны 355-р тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хязгаарлагдмал, зогссон гэж хэлж болохоор байгаа. Үүнээс хууль бус олборлолт, үйлдлүүд ихсэх, хүний амь нас эндэх, байгаль орчны эвдрэл сүйдэл бий болох, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийж байсан эерэг өөрчлөлтүүд үгүй болох зэрэг сөрөг үзэгдлүүд ихсээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.