Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элслээ

 Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элслээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот World tourism cities federation /WTCF/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоонд элсэн, батламжаа хүлээн авлаа.

Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлье” уриан дор 2012 оны есдүгээр сарын 15-нд Бээжин хотод төв салбараа байгуулсан. Тус холбоог анх 58 хотын гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулж байсан бол өдгөө 73 улсын 146 хот, 218 гишүүн элсээд байна. Мөн аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудал гэх зургаан салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институт тус холбоонд нэгджээ. Уг холбоо нь дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой.

Улаанбаатар хот Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны гишүүнээр элссэнээр манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, гадаад, дотоодод өөрийн хотыг сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, судалгаанд суурилан хөтөлбөр боловсруулж, дэд бүтцийг сайжруулан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.