Тендер будилиантуулсан УМЭАЦТЛ-ийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж дууслаа

 Тендер будилиантуулсан УМЭАЦТЛ-ийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж дууслаа

Улсын мал эмнэлэг,ариун цэврийн лабораторийн захирлаар ажиллаж байсан Б.Ганзориг тус газрын захиргаа, санхүү,хяналтын албаны дарга О.Хүрэлбаатар,эм урвал,эмнэлгийн хэрэгслийн мэргэжилтэн,малын их эмч Б.Саранзаяа, Чанарын менежер Ч.Нямцэнгэл нарт АТГ-аас эрүүгийн хуулийн 22.1.2 заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг,бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиг их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн,гэм буруутай эсэхийг дэнслүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Мал Малын гоц халдварт,халдварт паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх оношлох баталгаажуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зөвлөх,хэрэгжүүлэх,экспорт импортын мал амьтан тэдгээрийн түүхий түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлэг эрүүл ахуйн баталгаа гаргах үндсэн чиг үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газрын нэр бүхий эдгээр албан тушаалтныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн.

УМЭАЦТЛ-ийнхэн 2020 онд улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тендер зарлаж есдүгээр сард глобалбизнес линк гэх компанийг шалгаруулсан

Тус компанийнхан улсын төсөвт үйлдвэрийн газарт 13 нэр төрлийн 16 ширхэг тоног төхрөөмжийг 200 сая төгрөгийн төлбөртэйгээр 11-р сарын 14ны дотор нийлүүлэхээр болжээ.Гэвч глобалбизнес линк ХХК-ийнхан гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй,гурван нэр төрлийн 88 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй аж.

Энэ үед УМЭАЦТЛ- ийн захирал Б.Ганзориг удирдлгадаа гурван албан тушаалтанд тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авсан мэтээр анхан шатны баримт бүрдүүлэх,гэрээ дүгнэсэн бараа хүлээн авсан акт үйлдүүлэн хуулийн этгээдэд давуу байдал олгосон юм .Улмаар “Глобалбизнес линк” компанид тендерийн төлбөр болох 200 сая төгрөгийг бүрэн шилжүүлснээр улсын төсөвт 88сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.