Эрээнээс орж ирэх жимс, ногооны ачилт тэг зогсолт хийжээ

 Эрээнээс орж ирэх жимс, ногооны ачилт тэг зогсолт хийжээ

Эрээн боомтод тав хоногийн өмнө Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж хатуу хөл хорио тогтоосон. Гэхдээ дотоодын хөл хорионы үед хил боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй болохыг Гадаад харилцааны яамнаас тухайн үед мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс /2022.6.7/ эхлэн Монгол руу гардаг чингэлэгт ачилт тэг зогсчээ.  Энэ талаар ГХЯ-наас тодруулахад  “Халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод хязгаарлалт тогтоосон. Батлагдсан тохиолдол одоогоор 82 болж нэмэгдсэн байна. Хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа.

Одоогоор төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн чингэлгүүдийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсооно” гэв.

Тус яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “300 чингэлгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан. Эдгээрийн 10-15 нь жимс, ногоо байсан. Энэ ачилт бүрэн зогссон. Эхний ээлжид нарийн ногоо, жимс, жимсгэний терминалын ажилчдын тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.