“Тавантолгой ДЦС”-ын бүтээн байгуулалтын төслүүдэд Польш улс хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ

 “Тавантолгой ДЦС”-ын бүтээн байгуулалтын төслүүдэд Польш улс хамтран ажиллах боломжтойг илэрхийлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-ын гадаад хэргийн сайд З.Рау нар албан ёсны хэлэлцээ хийсэн талаар мэдээллээ. 

Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, уулзалтын үеэр тохиролцсон санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон ажиллана гэдгээ талууд нотолсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэв. 

Мөн “Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийллээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны даргаар ажиллаж, бүх талын хүчин чармайлт гарган ажиллаж байгааг Монгол Улс сайшааж байгааг илэрхийллээ.

Хоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхээ талууд мөн нотоллоо” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.