Д.СУМЪЯАБАЗАР ОРЛОГЧООРОО Ж.САНДАГСҮРЭН, З.ТӨМӨРТӨМӨӨ НАРЫГ ҮЛДЭЭХЭЭР БОЛОВ УУ

 Д.СУМЪЯАБАЗАР ОРЛОГЧООРОО Ж.САНДАГСҮРЭН, З.ТӨМӨРТӨМӨӨ НАРЫГ ҮЛДЭЭХЭЭР БОЛОВ УУ

Монгол Улсын Засгийн газраас “төрийн хэмнэлтийн хууль”-ийг УИХ-аар батлуулсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, Аймгийн Засаг дарга нар нэг орлогчтой байхаар хуульчилсан.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу зургаан орлогчоо нэгэн дор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэднээс Д.Сумъяабазар өөрийн гарын хүн гэгдэх Ж.Сандагсүрэн, УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн болох З.Төмөртөмөө нарыг үлдээхээр болсон тухай яригдаж байна.

Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн бол Д.Сумъяабазарын итгэлтэй дотны хүн. Түүнийг гишүүн байхад зөвлөх, шадар туслах, бие төлөөлөгч байсан тэрбээр 2016-2020 онд Сонигонохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Д.Сумьяабазар УИХ-ын гишүүнээс татгалзаж Нийслэлийн Засаг дарга болоод Сонгинынхноор хотыг дүүргэсэн. Хамгийн тэргүүнд Ж.Сандагсүрэн татагдан ирсэн.

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч Зундуйн Төмөртөмөө гэгчийн ард УИХ-ын дарга Г.Занданшатар бий. З.Төмөртөмөө НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө Г.Занданшатарын туслах, зөвлөх байсан нэгэн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.