С. Бямбацогт: Саарал чоно, заарт хархны тоо толгойн өсөлт иргэдийн амьжиргаагд сөргөөр нөлөөлж байна

 С. Бямбацогт: Саарал чоно, заарт хархны тоо толгойн өсөлт иргэдийн амьжиргаагд сөргөөр нөлөөлж байна

УИХ-ын гишүүн С. Бямбацогт саарал чоно, заарт хархны тоо толгойн өсөлт нь иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлаар БОАЖ-ын сайд Б. Бат-Эрдэнэд хандан асуулга тавьсан байна.

УИХ-ын гишүүн С. Бямбацогт:

Ховд аймгийн Хар-Ус нуурын ай сав, арлуудад нутагшуулсан заарт харх (ондарт) сүүлийн жилүүдэд тоо толгой нь хэт олшрон 100 мянгад хүрч малчдын хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс, ургамал ховордох, таван сумын 500 гаруй малчид өвөлжөө, хаваржаагүй болох, нуурын экологийн тэнцвэр алдагдахад хүрээд байна. Мөн Хар-Ус нуурт 60 орчим арал байдгаас 30 арал нь уг амьтнаас болж унаган төрхөө алдаж сүйдсэн, тус амьтныг агнасан иргэд эрүү, зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа асуудлаар холбогдох яам, байгууллагуудад 2019 оноос хандаж ажилласан ч дорвитой арга хэмжээ авсангүй. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр салбарын сайдад асуулга тавив.

Талын чоно агнахыг хориглосон хуулийн заалтыг зарчмын хувьд дэмжинэ. Харин сүүлийн жилүүдэд Алтайн болон Хангайн чонын тоо толгой хэт өсч хүн малруу дайрах эрсдэл эрс нэмэгдсэн. Малчдын хоттой мал, малаа хариулж байгаа хүн рүү чоно дайрсан гарцаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж, их хэмжээгээр торгуулан, эд зүйлсээ хураалгаж байна.

Малчид чоно агнахын тулд заавал сургалтад суух, сумын Засаг даргаасаа урьдчилан зөвшөөрөл авах, 240 хүртэл мянган төгрөгийн хураамж төлөх зэрэг олон шат дамжлага дамжин чоно агнах зөвшөөрөл авах зохицуулалттай байгаа нь бодит амьдрал дээр олон хүндрэл үүсгэж байна гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.