The Hu: Манай хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

 The Hu: Манай хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна

“The Hu” хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл олон нийтийн цахим хуудаст гараад байна.

Үүнтэй холбоотой тус хамтлагаас мэдэгдэл гаргажээ. Хамтлагийн менежментийн багаас гаргасан мэдэгдэлд “The Hu” хамтлаг менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл их гарч байна. Тухайлбал, биднийг дэмжигч, уран бүтээлийг сонсогч нар руу төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү мессежийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон.

Хамтлагийнхны зүгээс менежер Tuga Namgur-ийн нэрийг барьж сонсогчид руу хүсэлт явуулж байж магадгүй гэж бодож байна. Түүнээс нэгэн цагт хамтлагийн менежер байсан хүн залилан хийнэ гэдэгт итгэхгүй байгаа.

Ямартай ч энэ асуудлыг шийдэх хүртэл  хамтлаг шаардлагатай арга хэмжээг авах болно” хэмээжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.