Баянзүрх дүүргийн залуучууддаа зориулж “ДЭМЖЬЕ ЛИГ”-ийг санаачлан зохион байгуулна

 Баянзүрх дүүргийн залуучууддаа зориулж “ДЭМЖЬЕ ЛИГ”-ийг санаачлан зохион байгуулна

Өнөөдөр Монгол залуучууд багийн спортоор азидаа төдийгүй дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж үндэсний бөхийн урд, хойно орох хэмжээний үзэгч, сонирхогчтой болоод байна. Тэр ч утгаараа Баянзүрх дүүргийн залуучуудын дунд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Friends – 16” лигийг ивээн тэтгэж залуучуудынхаа эрүүл мэнд, спортын дэмжсэн сайхан арга хэмжээг зохион байгууллаа.

Тэмцээнд оролцсон, үзэж сонирхож буй залуучууд Баянзүрх дүүрэг Нийслэлийн хамгийн том дүүрэг хэрнээ сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахад стандарт, шаардлага хангасан заал талбай байхгүй, сагсан бөмбөгд дуртай залуучуудад зориулсан сонирхогчийн нэгдсэн лигийн тэмцээн байхгүй талаар хэлж байлаа.

Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд цаашид залуучуудынхаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар спортын хөгжлийг дэмжих үүднээс улс нийслэлийн төсвөөр спорт цогцолбор барьж байгуулах тал дээр анхаарч ажиллана.

Мөн дүүргийнхээ 43 хороодын сагсан бөмбөгд дуртай залуустаа зориулж дүүргийн хэмжээнд сонирхогчийн “ДЭМЖЬЕ ЛИГ”-ийг зохион байгуулна. Ингэснээр дүүргийн залуучууд маань дэлхийн спортыг өөрийн амьдардаг дүүрэгтээ хөгжүүлж, өөр хоорондоо танилцаж, нөхөрлөх зэрэг олон давуу талыг бий болгоно.

“Friends – 16” лигт оролцож өөрсдийн хурд хүч, авьяас чадвараа сорьсон нийт залуучууддаа баяр хүргэж амжилт хүсье. Хамтран ажиллаж, зохион байгуулсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.