Гэрийнхээ гаднаас алга болсон хоёр настай хүүхдийг дөрөв дэх өдрөө хайж байна

 Гэрийнхээ гаднаас алга болсон хоёр настай хүүхдийг дөрөв дэх өдрөө хайж байна

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ бага насны хүүхэд 05.30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзшгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг  газраас “Хоёр-Арал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар,  голын эрэг  дагуу 20 км-т явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.